Энд дурдагдсан мэдээллийн нууцлалын бодлого гэдэгт ДДС ТӨХК, түүний хэрэглэгч таны бүртгэлийн мэдээллийн нууцлалт, ашиглалт болон гуравдагч байгууллагад ашиглуулах нөхцөлүүдийг тусгасан болно.
Хувийн мэдээлэл цуглуулалт
Гар утасны апп хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээгээ үзүүлэхийн тулд дараах мэдээллийг бүртгэн авна.
• Таны овог, нэр
• Утасны дугаар
• Цахим шуудан
Хувийн мэдээлэл ашиглалт
Тантай холбоотой мэдээллүүдийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана.
• Таны ус, дулааны төлбөрийн мэдээллийг хүргэх
• Эвдрэл гэмтэлтэй холбоотой мэдээлэл хүргэх
• Төлбөр төлөх үед ашиглах
• Борлуулалтын дараах үйлчилгээг хүргэх
• Таны камераар дарсан зураг нь таны хэрэглэсэн усны тоолуурын заалт байна. Үүний бид шалгаад тогтмол устгах болно.
Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулах нөхцөл
Гар утасны апп нь дор дурдсанаас бусад нөхцөлд таны тухай мэдээллийг бусдад дамжуулахгүй.
- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор банкнуудад дамжуулах
- Луйврын гүйлгээг олж илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дамжуулах
Луйврын гүйлгээ гэдэг нь бусдын картын дугаарыг хууль бусаар олшруулан авч худалдан авалт хийх, алдагдсан, хаягдсан картыг ашиглан худалдан авалт хийх зэргээр тухайн карт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн бүх төрлийн гүйлгээ.
Таны хувийн мэдээллийн аюулгүй байдал
Тантай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид бүртгэлийн санг байнга хамгаалалттай байлгаж, зөвхөн өгөгдлийн санд нэвтрэх эрх бүхий удирдах албан тушаалт хүмүүст хандах эрхийг өгсөн байдаг.
Онлайнаар хийгдэх таны гүйлгээ нь таны дансны аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн банкны олон улсын онлайн картын систем ашиглан хийдэг тул ямар ч аюулгүй.
Гэвч та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн эсвэл бусдын гар утас болон төхөөрөмжөөр дамжуулан төлбөр тооцоо, хийхээс зайлсхийх, нууц үгээ бусдад задруулахгүй байх, нууц үгээ өөртэй холбоотой он сар өдөр, утасны дугаар зэргээр хийхгүй байхыг анхааруулж байна.
Нууцлал хамгааллын бодлого холбоотой асуудал
Хэрвээ танд манай байгууллагын мэдээллийн нууцлал хамгааллын бодлогын талаар санал гомдол байвал манай Хэрэглэгч хариуцсан менежертэй дараах байдлаар холбогдох боломжтой.
- Үйлчилгээний лавлах 7037-7791 утсаар холбогдох